2013/04/04

Mirkwood-н хамгаалагч бүсгүй Tauriel

Хөгжилтэй Bilbo Baggins, хүчирхэг Thorin, ухаалаг Gandalf-р удирдуулсан алс холын уулыг зорьж буй аялагчид энэ ондоо багтааж алдарт Mirkwood-н ойд саатна. Ойд тэд элфийн агуу хаан Thranduil-тай уулзаж Бөгжний эзний голлох дүрүүдийн нэг Legolas /Thranduil-н хүү/-тай танилцах юм.
Түүнээс гадна Mirkwood-д тэдэнтэй таарах хамгийн сонирхолтой дүр бол зохиолч Tolkien-ы бүтээлд тусгагдаагүй Tauriel-н дүр юм. Энэхүү дүрийг найруулагч Peter Jackson өөрөө гаргаж ирсэн бөгөөд элфийн агуу хаан Thranduil бие хамгаалагч, агуу харваачаар кинонд гарах ажээ. Уг дүрийг ихэнх кино сонирхогчид Legolas-н хайртай бүсгүйгээр бүтээлд тусгагдах байх гэж байсан ч найруулагч үгүйсгэсэн байна. Ингээд The Desolation of Smaug ангийнд зураг авалтын үеийн сонирхолтой бичлэгийг хүргэж байна.