2013/04/12

Mel Gibson "The Expendables 3"-г найруулах уу?

Жүжигчин Sylvester Stallone өөрийн ганцаарчилсан карьераа хөөх болсноос болж The Expendables 3 төсөл чамгүй хугацаагаар хойшлож байх шиг байна. Гэхдээ хийгдэх нь тодорхой. Ийм итгэлтэй байгаан шалтгаан бол жүжигчний жилийн өмнө хэлсэн "Заавалчгүй 3 дугаар анги хийгдэнэ" гэсэн мэдэгдэл юм. Шинэ төслийн найруулагч тодорхой болоогүй байгаа ч ихэнх шүүмжлэгчдийн хувьд өмнөх ангийн найруулагч Simon West-г эргэн ирнэ гэж дүгнэж байгаа. Тэгвэл Sly өөрийн твиттер хуудсаараа дамжуулан шинэ ангийг найруулж болох найруулагчийн санал асуулга явуулсан байна. Үүний үр дүнд Mel Gibson сонгогджээ.

Mel Gibson-ы хувьд үзэл суртлаас болж ихэнх хэсгээ тануулсан гэх The Passion of the Christ, Apocalypto зэрэг киноны найруулагчаар ажиллаж байсан юм.Түүний хувьд төсөлд шууд ороод ирэх эсэх нь тодорхой бус байгаа ч үзэгчдийн хүсэлтийг хүндэтгэн үзвэл төслийг найруулах боломжтой.

Шинэ ангийн дүрийн сонголт явагдаагүй байгаа ч Jackie Chan төсөлд ирэх нь баттай талаар мэдээлэл гарчээ.