2013/04/04

Marvel-н 2-дахь давалгаа танилцуулж байна

Marvel-н 1-дэх давалгаа албан ёсоор дуусч 2-дахь давалгаа эхэлж байгааг энэ 7 хоногт компанийн зүгээс албан ёсоор зарлалаа. Арилжааны киноны ертөнцийг тэр чигт нь эзэгнэж байгаа тус компани 2-дахь давалгаагаараа Iron Man 3, Captain America: The Winter Soldier, Thor: The Dark World, Guardians of the Galaxy, Ant-Man зэрэг бүтээлүүдийг үзэгчдэд хүргэ юм байна. Ингээд бүтээлүүдийн талаар товч мэдээлэл оруулъя.

Танилцуулга бичлэг. Ихэнх сайтууд дээр устсан байгаа.

1. Ant-Man
2015 оны 11 сарын 6-ы өдөр үзэгчдэд хүрнэ. Найруулагч Edgar Wright-н найруулж буй уг бүтээл супербаатруудын түүхийг арай өөр өнцгөөс харуулах гэнэ. Ant-man-ы хувьд эрдэмтэн Hank Pym биохимийн судалгааны үр дүнд гаргаж ирсэн хагас атомын бөөмийн хэмжээг хувьсгах туршилтын үр дүнгээр бүтсэн супер баатар юм.
Ant Man
Хүн шоргоолж төрх
Ийм царайтай байх нь...
2.Captain America: The Winter Soldier
Ахмад америкийн өөр нэгэн түүх найруулагч Anthony Russo, Joe Russ-н арга барилаар ирэх 2014 оны 4 сарын 4-нд үзэгчдэд хүрнэ. Шинэ анги дээр өмнөх ангид үхсэн гэж ойлгогдсон Bucky Barnes эргэн ирэх бөгөөд Winter Soldier төсөлд орсноор тэр цоо шинэ хүн болсон аж. Гэхдээ урьдын сайхан сэтгэлт Bucky-н оронд харгис алуурчны төрхтэйгээр тэр ирнэ. Ингээд хамгийн сайн найзуудын цуст тулаан эхлэх ажээ. Энэ ангид Ахмад Америкийн хамтрагчаар Falcon сонгогдсон байна.

Cap болон Bucky-н тулаан. Уг нь сүрхий найзууд байсан.
Анхны африк-америк супер баатар Falcon

3.Thor: The Dark World
Орчлон ертөнцийн амьдрал орших 9 эрхэсийн хамгийн хүчирхэг гараг болох Асгардын ханхүү Thor-н адал явдал 2013 оны 11 сарын 8-нд Thor: The Dark World нэртэйгээр үзэгчдэд хүрэх гэж байна. Шинэ ангийг тв-н цуврал киноны мастер найруулагч Alan Taylor найруулж байгаа бөгөөд уг бүтээлийн үйл явдал  Avengers-н адал явдал өрнөсний дараагаар харанхуйн хүчний томоохон төлөөлөл болсон хар элфийн удирдагч Malekith Thor-той дайн зарлаж байгаагаар эхлэх аж.Үүнд мэдээж Loki оролцож байгаа нь тодорхой. Шинэ анги дээр ханүүгийн хайртай бүсгүй Jane Асгардад зочлох юм байна.
Add caption
Natalie дахиж энэ дүрийг бүтээхгүй гэж байсан ч эргэн ирсэн байна.

4.Guardians of the Galaxy
 Guardians of the Galaxy төсөл одоогоор дүрийн сонгон шалгаруулалтын шатандаа явж байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр цэнхэр Gamora-н /комик дээрээ ногоон/ дүрд жүжигчин Zoe Saldana тоглох болсон талаар шум тархаад байна. Төслийг найруулагч James Gunn байгаа бөгөөд киноны үйл явдлын 95% сансар огторгуйд өрнөх ажээ. Дайсан мэдээж галактикийн хэмжээний томоохон этгээд байх нь тодорхой. Гэхдээ хэн гэдэг нь ил болоогүй л байна. Магадгүй Thanos ч байхыг үгүйсгэх аргагүй юм. Төсөл 2014 оны 8 сарын 1-нд үзэгчдэд хүрнэ.

Хамгаалагчдын сансрын хөлөг
Манай сансар огторгуйн хамгийн шилдэг баатрууд
Асгард
Сансар огторгуйн хамгаалагч Rocket Raccoon
Төмөр хүн

Avengers 2, Iron Man 3-г алгассан.