2013/04/16

Man of Steel: Супермэн ганцаараа биш

Өнгөрөгч 7 хоногт найруулагч Zack Snyder-н Man of Steel киноны сонирхолтой зураг  EW сэтгүүлд гарч байсан бол энэ удаад тус сэтгүүлийн цахим хуудаснаа бүрэн эхээрээ гарсан байна. Шинэ зурагнуудад киноны гол дүрийн баатруудын зураг бүгд багтжээ.

Man of Steel-д  WB болон DC маш өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд шинээр хийгдэж эхлэх Justice League-г уг кинотойгоо холбоно гэнэ. Ингэхээр кино сонирхогчдын үзэхгүй өнгөрөөж болохгүй кинонд уг төсөл яахын аргагүй багтах нь.

Кино ирэх 7 сарын 14-нд олон улсын нээлтээ хийнэ. Киноны талаарх бусад мэдээллийг энд дарж үзээрэй.