2013/04/24

Лардьма МУСК анхны poster-ууд

Монголын кино сонирхогчдын дунд ихээхэн найдлага тавьж хүлээлт үүсгээд байгаа "Лардьма" уран сайхны киноны poster-ууд гарсан байна.  Жүжигчин Б.Навчаа, топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн нарын гол дүрийг нь бүтээсэн тус киноны зохиолчоор Д.Төрмөнх, найруулагчаар Ж.Сэнгэдорж нар ажилласан юм. Харин продюсераар жүжигчин Б.Навчаа өөрөө ажиллажээ.


Киноны гол дүр Лардьмагийн дүрд Д.Пүрэвсүрэн тоглосон бол Алтантамирын дүрд Б.Навчаа тоглосон байна. Мөн жүжигчин О.Гэрэлсүх, Х.Аминзул нар оролцон тогложээ. 


Black Zebra студид бүтээгдэж буй Лардьма уран сайхны кино ирэх 5-р сарын 5-ны өдрөөс кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ.