2013/04/02

Лардьма МУСКиноны зургууд

Жүжигчин Б.Навчаа, топ модель Д.Пүрэвсүрэн нарын гол дүрийг нь бүтээсэн "Лардьма" уран сайхны кино монголын кино сонирхогчдын сонирхолыг нилээд татаад байна. 17 сая төгрөгийн үнэтэй мустанг машин сүйтгэсэн, Пүрэвсүрэнгийн 2 дахь охиноо төрүүлсэнийх нь дараах анхны дүр, жүжигчин Навчаагийн өнгөрсөн амьдралын талаар өгүүлнэ гэх зэрэг олон "шумтай" энэхүү киноны зохиолчоор Д.Төрмөнх, найруулагчаар Ж.Сэнгэдорж нар ажилласан. Тэд өнгөрсөн удаад Бодлын хулгайч кинон дээр амжилттай хамтран ажилласан байдаг.

Black Zebra cтудийн бүтээл "Лардьма" уран сайхны киноны зураг авалт хийгдэж дууссан бөгөөд ирэх сараас дэлгэцнээ гарах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.