2013/04/20

Lara Croft-н дүрийг Hayley Atwell бүтээх үү?

GK Films-нхэн Tomb Raider -н шинэ түүхийг эхлүүлэхээр чамгүй ажиллаж байгаа. Тэдний уг төсөлд нэгдэхийг хүсэхгүй байгаа холливүүдийн сайхан бүсгүй гэж байхгүй. Тэгэхээр киноны гол дүрийн баатар Lara Croft-н дүрийн сонголт маш өргөн цар хүрээг хамрах нь тодорхой. Сонголтын тэргүүн эгнээнд Megan Fox, Olivia Wilde нар байгаа гэсэн ч шум тархаад байгаа. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Hayley Atwell-ч энэ дүрийг бүтээж магадгүй талаарх яриа газар авч эхэллээ. Энэ талаар жүжигчин яг баттай зүйл яриагүй байгаа ч уг дүрийг бүтээхийг үнэхээр их хүсч байгаагаа илэрхийлсэн байна.
Түүний хувьд одоогоор Captain America: The Winter Soldier киноны Peggy-н дүрийг бүтээж байгаа. Хэдийгээр төсөл эхлэхийн өмнө уг дүрийг бүтээхгүй гэж жүжигчин хэлж байсан ч Marvel-н хангалттай хамтран ажиллах гэрээний ачаар эргэн иржээ