2013/04/23

Кино дэлгэцийн бүтээл ба зохиогчийн эрх сургалт явагдаж байна

Монголын Урлагийн Зөвлөл санаачлан, Оюуны Өмчийн Газар, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамтай хамтран зохион байгуулж буй "Монголын Бүтээлч Салбар ба Зохиогчийн Эрх" цуврал арга хэмжээ 23, 24 өдрүүдэд iLoft-д болж байна.

Энэхүү арга хэмжээний үеээр зохиогчийн эрх, оюуны өмчийн талаар чиглэл бүрт хандсан сургалтууд явагдаж байгаа бөгөөд кино дэлгэцийн бүтээлийн зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлаар "Кино дэлгэцийн бутээл ба зохиогчийн эрх" сургалтыг мөн явуулж байна. Сургалтыг оюуны өмч, кино, ном, арт чиглэлээр мэргэшсэн АНУ-ын Нью-Йоркийн Колумбын их сургуулийн хуулийн профессор Кенит Күрүс болон Монголын оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа ажээ.