2013/04/11

Kiki-н адал явдал бүрэн хэмжээний бүтээл болно

Анимэшний эцэг гэгддэг Hayao Miyazaki-н алдарт бүтээлүүдийн нэг "Kiki’s Delivery Service" анимэшнийг бүрэн хэмжээний бүтээл болох гэж байгаа талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Уг төслийг японы найруулагч Takashi Shimizu эхэллүүлж байгаа бөгөөд асар их төсвөөр бүтээх сурагтай. Найруулагчийн хувьд япон төдийгүй олон улсын кино зах зээлд аймшгийн бүтээлүүдээрээ алдартай томоохон найруулагч юм.

Шинэ төслийн талаар анимэшн сонирхогчид жаахан дурамжхан байгаа ч Ghibli аль хэдийнээ төслийн гарааг эхэлжээ.