2013/04/15

Жүжигчин Keanu Reeves тулаант кино бүтээж байна

Keanu Reeves-г хараад маш муу кино байсан ч сэтгэлдээ сайн кино гэж төсөөлөх үзэгчид олон бизээ. Ялангуяа удаан хугацаанд драма чиглэлээр уран бүтээл хийгээд байсан жүжигчин Keanu Reeves-г тулааны урлагийг харуулсан кинонаас харахыг хүсэж байгаа фенүүд нь нэлээд бий. Тэд The Matrix киноны сэтгэлд хоногшсон төрхийг нь дахин харахыг хүсэж байх нь гарцаагүй.

Тэгвэл энэ хүслийг бага ч гэсэн биелүүлэхээр Keanu Reeves тулаантай кинонд дүр бүтээж байна. Энэ онд багтан дэлгэцнээ гаргах төлөвлөгөөтэй байгаа  Man of Tai Chi киног Keanu Reeves өөрөө найруулан өөрөө дүр бүтээн ажиллаж байгаа ажээ. Кинонд 18 удаагийн тулаантай хэсэг гарах бөгөөд нийттээ 40 гаруй минут үргэлжлэх тулааны хэсэгтэй талаар мэдээлэл гарсан байна.

Man of Tai Chi кинонд The Matrix кинонд орлон тоглогч хийж байсан Tiger Hu Chen, 2002 оны  So Close кинонд тоглосон Karen Mok, Ip-Man 1,2 кинонд тоглосон Simon Yam, The Raid: Redemption кинонд тоглосон  Iko Uwais нар тоглож байгаа аж. Тулааны дэглээчээр The Matrix, Crouching Tiger Hidden Dragon кинонууд дээр ажилласан Yuen Woo Ping ажиллаж байна.