2013/04/01

"Iron man 3" хятадуудад зориулагдсан хэсэгтэй

"Iron man 3" төсөлд хятадын "DMG Entertainment" Marvel-тай хамтран оролцож байгаа талаар өмнө нь бид мэдээллэж байсан. Хамтарч байгаа гэдэг утгаараа кино багийн бүрэлдхүүнд хятадын алдарт жүжигчин  Fan Bing Bing дүр бүтээсэн. Тэгвэл түүний бүтээсэн дүрийг зөвхөн хятадын кинотеатруудад л гаргах болсон талаар кино компанийн зүгээс мэдээллэсэн байна.

 "Iron Man 3" энэ сарын 25-нд Хонг Конг-д албан ёсны нээлтээ хийнэ. Өмнө нь хятад компаниудын санхүүжилтээр бүтээгдэж байсан Looper, 21 &Over зэрэг кинонууд ч мөн хятадуудад зориулагдсан нэмэлт хэсэгтэй байжээ.

Киноны талаарх бусад мэдээллийг эндээс уншаарай.