2013/04/30

Iron Man 3 киноны орлого Avengers-с давлаа

Marval Studio болон Disney-ын хамтын бүтээл Төмөр хүн буюу Iron Man 3 киноны нээлтийн орлого 42 кино зах зээлээс нийт $195.3 сая ам.долларыг цуглуулж өнгөрөгч оны blockbuster кино The Avengers-г давлаа. The Avengers киноны нээлтийн орлого $185.1 сая ам.долларын дүнтэй байсан юм.

Мэдээж нээлтийн орлогын энэ дүн хэд хэдэн шинэ амжилтыг тогтоогоод байна. Олон улсын кино зах зээл болох Argentina, Hong Kong, Indonesia, Vietnam, Taiwan, Philippines, Malaysia, Singapore улсуудад амралтын өдрөөр олсон орлогоороо тэргүүлээд байгаа юм. Мөн Ази болон Латин Америкт нээлтийн долоо хоногт олсон орлогоороо нэгт бичигдэх кино болоод байна.

Нээлтийн орлогын энэ өндөр дүн цаашид улам өсөх нь тодорхой. Учир нь дэлхийн кино зах зээлийн томоохон улсууд болон Орос, Хятад, Герман улсуудад нээлтээ хийгээгүй байгаа юм.