2013/04/04

G.I. Joe 3 шууд ногоон гэрлээр

Paramount кино компанийн зүгээс G.I. Joe 3 төслийг эхлэх болсон талаараа мэдэгдлээ. Энэхүү шийдвэр гарахад хамгийн ихээр нөлөөлсөн зүйл бол яахын аргагүй G.I. Joe: Retaliation киноны ашиг орлого. Уг бүтээлийг 130 сая доллароор буюу холливүүдийн түвшинд компьютер графикаар бүтээгддэг киноны хувьд хамгийн бага зардлаар бүтээсэн.

Тэгвэл уг бүтээл нээлтийн 7 хоногтоо 132 сая долларын цуглуулж чадсан байна. Ингэснээр бүтээлийн ээлжит анги шууд ногоон гэрлээр төсөл болон хувирлаа.