2013/04/03

Finding Nemo-ын дараагийн анги Finding Dory нэртэй

2003 оны Oscar-ын наадмаас бүрэн хэмжээний анимешин төрөлд шилдэг болж байсан Pixar-ын алдарт бүтээлүүдийн нэг Finding Nemo анимешины дараагийн ангийн нэр тодорчээ. Pixar-ын зүгээс Finding Nemo-ын дараагийн ангийг бүтээнэ, бүтээхгүй гэсэн удаан хийгдсэн сонголтын үр дүнд ийнхүү дараагийн ангийн мэдээлэл албан ёсоор цацагдлаа.

Finding Nemo-ын дараагийн анги Finding Dory нэртэй болохыг Pixar-ын зүгээс албан ёсоор зарласан юм. Хэдий тийм энэ мэдэгдэл өнгөрөгч 4-р сарын 1-нд байсан учраас кино сонирхогчид Disney-Pixar-ын "тэнэгтүүлэлт" байж магадгүй хэмээн үл итгэсэн нь дийлэнх байлаа.


Dory бол Немогийн эрэлд аавтай нь хамт явдаг цэнхэр өнгөтэй загас (албан ёсны нэр нь Blue Tang) гэдгийг санаж байгаа байх. Тэгвэл энэ удаад сураггүй болсон Dory-г бид ирэх 2015 оны зул сараар буюу 11-р сарын 25-нд олох болно. Анимешины найруулагчаар Finding Nemo анимешинд туслах найруулагчаар ажиллаж байсан Andrew Stanton ажиллах бол Dory-ын дууг өмнөх удаад мөн дуу оруулж байсан The Ellen DeGeneres Show талк шоуны хөтлөгч Ellen Degeneres дуу оруулах ажээ.