2013/04/12

"Fast & Furious" цувралд шинэ найруулагч ирлээ

Хурдлагчдын хүндэт найруулагч Justin Lin албан ёсоор "Fast & Furious 6" төслөөр уг цувралаас гарч байгаа мэдэгдлээ. Түүний энэхүү шийдвэрийн дараагаар Universal кино компанийнхан ээлжит төслийн найруулагчийн эрэлд гарсан юм. Үр дүнд нь мөн л ази гаралтай залуу найруулагч James Wan-г сонгохоор болжээ. Түүний хувьд өмнө нь Saw, Insidious зэрэг аймшгийн кинонуудыг найруулж байсан юм. Түүнийг сонгоход Justin Lin ихээхэн үүрэгтэй оролцож дэмжсэн байна. Тэрээр шинэ найруулагчийг цувралд сонирхолтой уур амьсгалыг бий болгож чадна гэжээ.

 "Fast & Furious 7"-н хувьд ирэх онд дэлгэцнээ гарах бөгөөд киноны зохиол аль хэдийнээ бичигдэж дууссан байна. Зураг авалт нь 6-дугаар анги дэлгэцнээ гарсны дараагаар эхлэх гэнэ.

"Fast & Furious 6" ирэх 5 сарын 24-нд үзэгчдэд хүрнэ.