2013/04/03

Эзэгнэгч богино хэмжээний кино Каннын наадамд оролцоно

2012 оны 48 цаг богино хэмжээний кино наадмын шилдэг бүтээл Absoliut pictures студийн "ЭЗЭГНЭГЧ" богино хэмжээний уран сайхны кино 2013.03.07 - 2013.03.10-нд Hollywood-д зохиогдсон "48 цаг - FILMAPALOOZA 2013" олон улсын богино хэмжээний кино наадамд амжилттай оролцож ирэх 5-р сард Франц улсад болох КАНН-ын кино наадамд (Cannes Film Festival) оролцох Шилдэг 15 киноны нэг болсон байна.