2013/04/11

Эрэмдэг МУСК албан ёсны trailer

"Imagination film"-ийн бүтээл "Эрэмдэг" уран сайхны киноны trailer-г хүргэж байна. Киноны зохиолыг "Эрэмдэг амьтан" оросын шилдэг өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд кинонд залуучуудын гэрэл гэгээт дурсамж, хайр дурлал, түүний үнэ цэнэ, өнөөгийн нийгмийн нөлөөлөл залуучуудыг хааш нь дагуулж байгаа болон баян ядуугийн ялгаа зэрэг залуучуудын тулгамдсан асуудлыг хөндсөн ажээ.

Киноны зохиолч найруулагч А. Төгсбаяр/МУСТА/, Ерөнхий зураглаач Ж. Отгондаваа, Ерөнхий зураач Ж.Мөнх-Оргил, Найруулагч С.Бэхбаатар, Хөгжмийн зохиолч, дууны найруулагч Г. Хишигбүрэн, Зургийн дарга Я.Одгийв /МУСТА/ нар ажилласан байна. Дүрүүдэд Э.Тамир, С.Бат-Эрдэнэ, Н. Ундрах, Г.Бат-Эрдэнэ, Ц. Цэнд-Аюуш /МУГЖ/, Г.Золбоот /МУСТА/, Б. Эрдэнцэцэг /МУСТА/, Б.Болормаа/ МУСТА/, А.Төгсбаяр/МУСТА/ , Б. Навчаа /МУСТА/, Р. Баттогтох гэх мэт жүжигчид тогложээ.

"Эрэмдэг" уран сайхны кинонуу дуу болох МУГЖ Б.Сарантуяагийн дуулсан "Хавар намар" дууны үг, аяыг А.Төгсбаяр бичжээ.