2013/04/11

"Elysium"- биднийг хүлээж буй ирээдүй

District 9 киногоороо кино урлагт хүч түрэн орж ирсэн найруулагч Neill Blomkamp 2-дахь бүрэн хэмжээний бүтээл болох "Elysium"-раа ирэх 8 сарын 9-нд үзэгчидтэй уулзана. Түүний энэ удаагийн бүтээл өмнөх бүтээлийн адил зөгнөлт уран бүтээл бөгөөд кино сонирхогчдын анхаарлыг маш ихээр татаж байгаа. Бүтээлийн гол дүрд жүжигчин Matt Damon, Jodie Foster нар тоглож байгаа бол бусад дүрүүдэд Sharlto Copley,Wagner Moura, Alice Braga, Carly Pope нар тоглох юм байна. Кино төсөл 90 сая долларын өртгөөр бүтэж байгаа аж.

Киноны үйл явдал 2154 онд өрнөнө. 1975 оноос NASA-с хэрэгжүүлж эхэлсэн Stanford Torus төсөл хэрэгжиж дэлхийн тойрог замд нэгэн амьдралын зохиомол орчин үүсчээ. Энд зөвхөн баян чинээлэг, эрх мэдэл бүхий 140000 хүн л амьдардаг. Тэд дэлхийнхнийг дээрээс нь харж, өөрсдийн бизнес, бодлогыг хэрэгжүүлнэ. Тэдний энэ байдлыг дэлхийд амьдарч буй хүмүүс эрс эсэргүүцдэг ч яаж ч чаддаггүй. Харин Max гэгч залуу Elysium руу нэвтэрч энэ бүгдийг өөрчлөх болно.