2013/04/11

Dracula-н шинэ дүр төрх

Universal кино компаниас удтал хийнэ, хийхгүй гэж ярьж буй "Dracula Year Zero" төсөл идэвхжиж эхэлж байна. 2012 онд сүр дуулиантайгаар эхэлж байсан уг төслийн найруулагчаар тухайн үед Alex Proyas сонгогдож, гол дүрд Sam Worthington тоглохоор болоод байсан юм. Гэтэл гол дүрийн жүжигчин бусад төслүүдийн ажлын улмаас дүрээсээ татгалзаж, кино найруулагч компанитай гэрээний түвшинд очоод төслөөс гарчээ. 

Тэгвэл энэ удаад "Dracula Year Zero"-г Gary Shore хэмээх залуу найруулагч найруулахаар болсон. Түүний хувьд уг төсөл бүрэн хэмжээний анхны төсөл нь аж. Харин киноны нь гол дүрд Luke Evans тоглохооор болсон байна. Кино компанийн зүгээс дүрийн сонголтыг хувиршгүй зөв сонголт болсон гэж үзэж байгаа гэнэ.

Шинээр хийгдэх бүтээлийн үйл явдлын хувьд олонд Дракула нэрээр алдаршсан Владын үнэн түүхийг өгүүлэх аж. Төслийн нээлтийн  тов одоогоор тодорхой болоогүй байна.