2013/04/30

Disney-ын 11 дэх гүнжээр Merida-г тодруулна

Disney болон Pixar-ын өнгөрсөн жилийн хит анимешин байсан Brave анимешинг санаж байгаа байхаа. Тэд энэ анимешинг цаашид франчайз болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Үүний эхлэл болгон уг анимешины буржгар улаан үст Merida гүнжийг Snow White, Mulan, Aurora, Belle, Tiana, Ariel, Cinderella, Jasmine, Pocahontas, Rapunzel гээд Disney-н албан ёсны гүнжийн жагсаалтын 11 дэх гүнж болгон зарлахаар болсон байна.


Brave-ын Merida гүнжийг зарлах албан ёсны үйл ажиллагаа Orlando хотын Walt Disney World-ын Magic Kingdom-д ирэх 5-р сарын 11-ны өдөр болох ажээ.