2013/04/28

Daredevil цоо шинээр

The Daredevil киноны эрхийг Marvel болон Disney-нхэн 20th Century Fox-с чамгүй мөнгө төлөн эргүүлэн авч байгаа. Ингэснээр 20th Century Fox-ы үргэлжлүүлэх гэж байсан төсөл бүрэн утгаараа зогсч харин баатруудын эрин үеийг эхлүүлээд байгаа Marvel /Disney цоо шинэ төсөл эхлүүлэх сурагтай. Найруулагч, продюсер, дүрүүд гээд бүх зүйлээ тэгээс эхлэх болсон тус төслийг 8 сар гэхэд эхлүүлнэ гэнэ. 

2003 онд дэлгэцнээ гарч байсан Daredevil киноны хувьд дэлхийн кино зах зээлээс 179 сая долларын орлого олсон бөгөөд гол дүрүүдэд Ben Affleck, Jennifer Garner нар тоглож байсан юм.