2013/04/15

Box office: 20130415 42

1. 42: Өнгөрөгч 7 хоногт: $27.2 сая, нийт: $27.2 сая
2. Scary Movie 5: Өнгөрөгч 7 хоногт: $15.2 сая, нийт: $15.2 сая
3. The Croods: Өнгөрөгч 7 хоногт: $13.1 сая, нийт: $143 сая
4. G.I. Joe: Retaliation: Өнгөрөгч 7 хоногт: $10.8 сая, нийт: $102 сая
5. Evil Dead: Өнгөрөгч 7 хоногт: $9.5 сая, нийт: $41.5 сая

6. Jurrasic Park: Өнгөрөгч 7 хоногт: $8.82 сая, нийт: $383 сая
7. Olympus Has Fallen: Өнгөрөгч 7 хоногт: $7.28 сая, нийт: $81.9 сая
8. Oz the Great and Powerful: Өнгөрөгч 7 хоногт: $4.92 сая, нийт: $219 сая
9. Tyler Perry's Temptation: Өнгөрөгч 7 хоногт: $4.5 сая, нийт: $45.4 сая
10. The Place Beyond the Pines: Өнгөрөгч 7 хоногт: $4.08 сая, нийт: $5.45 сая

42

Director: Brian Helgeland
Stars: Chadwick Boseman, Harrison Ford, Nicole Beharie
imdb: 7.8

Warner Bros. Pictures-ын 40$ сая ам.долларын төсөвтэй бүтээгдсэн 42 кино нь бейсболын тоглогч тамирчин Jackie Robinson намтарчилсан түүхийг харуулна. 42 бол түүний дугаар бөгөөд тэрээр Major League Baseball-ын анхны африк гаралтай тоглогч болон орж ирсэн байдаг. L.A. Confidential кино зохиолоороо Oscar хүртэж байсан Brian Helgeland уг киног найруулжээ.



Scary Movie 5

Director: Malcolm D. Lee
Stars: Ashley Tisdale, Simon Rex, Charlie Sheen
imdb: 4.5

Scary Movie франчайзын 5 дахь кино. Анх 2000 онд үзэгчдэд хүрсэн Scary Movie кино 19$ сая ам.долларын төсөвтэй бүтээгдэж 278$ сая ам.долларыг boxoffice-с цуглуулж цөм хийсэн байдаг. Тэгвэл энэ удаагийн киног 20$ сая ам.долларын төсөвтэй бүтээж өнөөдрийн байдлаар 15$ сая ам.долларын ашиг олж ашигтай ажиллах нь тодорхой болоод байна. Scary Movie 5 кино энэ удаад Paranormal Activity киног онцлон Mama, The Cabin in the Woods, The Evil Dead, Inception, Sinister, Black Swan, Fifty Shades of Grey, Rise of the Planet of the Apes, 127 Hours, Insidious, Madea кинонуудын үйл явдлаар үргэлжилнэ.



The Place Beyond the Pines

Director: Derek Cianfrance
Stars: Ryan Gosling, Eva Mendes, Anthony Pizza
imdb: 7.8

2010 онд Blue Valentine киног үзэгчдэд хүргэсэн Derek Cianfrance уг киног найруулсан байна. The Place Beyond the Pines кинонд мотоциклийн үзүүлбэр үзүүлэгч Luke Glanton өөрийн шинээр мэндлэх хүүгийнхээ ирээдүйн төлөө банк дээрэмдэснээр киноны үйл явдал өрнөх юм.