2013/04/08

Box office: 20130408 Evil Dead



1. Evil Dead: Өнгөрөгч 7 хоногт: $26 сая, нийт: $26 сая
2. The Croods: Өнгөрөгч 7 хоногт: $21.1 сая, нийт: $126 сая
3. G.I. Joe: Retaliation: Өнгөрөгч 7 хоногт: $21.1 сая, нийт: $86.7 сая
4. Jurrasic Park: Өнгөрөгч 7 хоногт: $18.2 сая, нийт: $375 сая
5. Olympus Has Fallen: Өнгөрөгч 7 хоногт: $10 сая, нийт: $71.1 сая

6. Tyler Perry's Temptation: Өнгөрөгч 7 хоногт: $10 сая, нийт: $38.4 сая
7. Oz the Great and Powerful: Өнгөрөгч 7 хоногт: $8.17 сая, нийт: $213 сая
8. The Host: Өнгөрөгч 7 хоногт: $5.24 сая, нийт: $19.7 сая
9. The Call: Өнгөрөгч 7 хоногт: $3.5 сая, нийт: $45.5 сая
10. Admission: Өнгөрөгч 7 хоногт: $2.05 сая, нийт: $15.4 сая

Evil Dead

Director: Fede Alvarez
Stars: Jane Levy, Shiloh Fernandez, Jessica Lucas
imdb: 7.5

Энэхүү кино нь Evil Dead франчайзийн 4 дэх кино, Урагвай гаралтай залуу найруулагч Fede Alvarez-ын анхны бүрэн хэмжээний киноны ажил болон гарч байна. Түүний 2009 онд бүтээсэн Ataque de Pánico! (Panic Attack!) богино хэмжээний кино нь youtube дээр ихээхэн хандалттай байсан байдаг. Evil Dead киног найруулагч Sam Raimi-ын 1981 онд бүтээсэн The Evil Dead киног remake хийж бүтээсэн бөгөөд киноны продюсерээр Raimi-г урьж ажиллуулжээ. Кинонд 5 найз алс бөглүүд орших нэгэн байшинд очих бөгөөд тэндээс нэгэн үхлийн ном олно. Гэвч номоор даллагдсан ад  зэтгэр тэднийг ангуучилж эхлэнэ. Ингээд олонх ийм төрлийн аймшгийн киноны нэгэн адилаар зөвхөн нэг нь л амьд үлдэх ажээ.


Jurassic Park

Director: Steven Spielberg
Stars: Sam Neill, Laura Dern, Jeff Goldblum |
imdb: 8.0

Алдарт найруулагч Steven Spielberg-ын 1993 оны бүтээл, Оскарын 3-н шагналт Jurassic Park кино 3D болон үзэгчдэд хүрлээ. Universal болон Steven Spielberg -д томоохон амжилтыг авчирсан энэхүү кино дэлгэцнээ гарсанаас хойш 20 жил өнгөрч байгаа бөгөөд уг ойд нь зориулж Universal Pictures-с 3D хөрвүүлэг хийж үзэгдэд хүргэж байгаа нь энэ юм. Сонирхуулахад Jurassic Park 4 кино төсөл хэрэгжиж байгаа бөгөөд энэ анги дээр  Steven Spielberg продюсерлахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Харин уг кинонд шинээр гарах шинэ үлэг гүрвэлийн талаар палеонтологч Jack Horner хэлэхдээ "Яг ямар амьтан гэдгийг хэлмээргүй байна. Ямартай ч үүнийг харсаны дараагаар та гэрлээ унтрааж асаах байх" гэжээ.