2013/04/01

Box office: 20130401 G.I. Joe: Retaliation


1. G.I. Joe: Retaliation: Өнгөрөгч 7 хоногт: $41.2 сая, нийт: $51.7 сая
2. The Croods: Өнгөрөгч 7 хоногт: $26.5 сая, нийт: $88.6 сая
3. Tyler Perry's Temptation: Өнгөрөгч 7 хоногт: $22.3 сая, нийт: $22.3 сая
4. Olympus Has Fallen: Өнгөрөгч 7 хоногт: $14 сая, нийт: $54.7 сая
5. Oz the Great and Powerful: Өнгөрөгч 7 хоногт: $11.6 сая, нийт: $198 сая

6. The Host: Өнгөрөгч 7 хоногт: $11 сая, нийт: $11 сая
7. The Call: Өнгөрөгч 7 хоногт: $4.8 сая, нийт: $39.5 сая
8. Admission: Өнгөрөгч 7 хоногт: $3.25 сая, нийт: $11.8 сая
9. Spring Breakers: Өнгөрөгч 7 хоногт: $2.76 сая, нийт: $10.1 сая
10. The Incredible Burt Wonderstone: Өнгөрөгч 7 хоногт: $1.3 сая, нийт: $20.6 сая

G.I. Joe: Retaliation

Director: Jon M. Chu
Stars: Dwayne Johnson, D.J. Cotrona, Channing Tatum
imdb: 6.5

2009 оны G.I. Joe: The Rise of Cobra киноны удаах анги болон гарч буй G.I. Joe: Retaliation киног найруулагч Jon M. Chu найруулж Paramount Pictures, Metro-Goldwyn-Mayer кино компаниуд гаргалаа. Энэ удаад өмнөх ангийн Cobra ажиллагаанаас амьд үлдсэн эсрэг талын этгээдүүд эргэн нэгдэж АНУ-ын ерөнхийлөгчийг хороох төлөвлөгөөтэй эргэн ирэх юм. Кинонд Солонгосын нэрт жүжигчин Byung-hun Lee тоглож байгааг онцлох нь зөв байх. Өмнөх анги G.I. Joe: The Rise of Cobra түүнд hollywood-ын гудамжнаа нүүр бардам алхах эрхийг өгсөн. Тэгвэл энэ удаад тэрээр мөн л өөрийн чадвараа харуулахаар Storm Shadow-ын дүрийг бүтээн эргэж ирж байгаа юм. Энэ дүр уг киноны томоохон дүрүүдийн нэг.

Tyler Perry's Temptation

Director: Tyler Perry
Stars: Jurnee Smollett-Bell, Vanessa Williams, Brandy Norwood
imdb: 3.4

Найруулагч, продюсер, зохиолч Tyler Perry-ын 13 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино нь Temptation: Confessions of a Marriage Counselor  буюу Tyler Perry's Temptation нэртэйгээр гарч байна. Драм, триллер төрлийн энэхүү кинонд нэр алдарт дуртай нэгэн эмэгтэй өөрийн тэрбумын хөрөнгө, царай төрхөөрөө бусдийн оюун санааг урхидан ашиглаж буй тухай өгүүлэх ажээ. Кинонд мөн Kim Kardashian дүр бүтээсэн байна.

The Host

Director: Andrew Niccol
Stars: Saoirse Ronan, Max Irons, Jake Abel
imdb: 5.9

Twilight цувралын зохиолч Stephenie Meyer-ын ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлm The Host киноны  найруулагчаар The Truman Show, The Terminal кинонуудын зохиол, продюсер дээр ажиллаж байсан Andrew Niccol ажилласан байна. The Host кинонд хүний оюун санаа, дурсамжийг арилгах түрэмгийлэгчдээс Melanie гэгч бүсгүй бусдыг хамгаалахаар тэмцэж буй тухай гарах юм.