2013/04/25

Armageddon киноныхаа төлөө Michael Bay уучлалт гуйжээ

Michael Bay-ын найруулсан 1999 оны зуны blockbuster кино Armageddon киног санаж байгаа бизээ. Уг кинонд жүжигчин Bruce Willis, Ben Affleck, Liv Tyler нар гол дүрийг бүтээсэн байдаг. Киног алдартай болгосон нэгэн зүйл нь алдарт рок хамтлаг Aerosmith-ын дуулсан I Don't Want to Miss a Thing дуу гэдэгтэй хэн хүн маргахгүй байх. Гэхдээ найруулагч найруулагч Michael Bay-ын хувьд найруулагчийн карьерийнх нь нэрийн хуудас болсон кино нь гэж хэлж болно.

Харин Найруулагч Michael Bay өөрийн шинээр бүтээж буй Pain & Gain киноны талаар мэдээлэл өгч байхдаа Armageddon киноны талаараа нэгэн сонирхолтой мэдээлэл хийсэн байна. Тэрээр хэлэхдээ
Бид энэ киног зөвхөн 16 долоо хоногт багтаан маш шахуу хугацаанд хийсэн. Эвлүүлгийн ажил амжихгүй би энэ ажилд хүртэл оролцсон. Төгсгөлийн хэсэгүүдрүүгээ маш муу эвлүүлэг хийсэндээ уучлал эрж байна. 
гэсэн байна.