2013/04/17

After Earth: 1000 жилийн дараах мангасууд

20th Century Fox кино компани найруулагч M. Night Shyamalan-ы хамтран бүтээж буй "After Earth" киноны ээлжит трайлэр гарчээ. Шинэ трайлэрийг киноны маркетингийн албаны зүгээс сонирхогчдод таалагдах олон зүйлс агуулсан гэж тодорхойлсон байна. Үүнд дэлхий дээрх шинэ амьдралын бүх л зүйлс мөн түүнчлэн мангасууд багтжээ.
Уг бүтээлд аав, хүү Smith-д дүр бүтээж байгаа юм. Кино ирэх 6 сарын 7-нд үзэгчдэд хүрнэ.

Киноны үйл явдал: Аав хүү 2-н сансар огторгуйд хийж байсан судлагааны ажил солирын урсгалтай таарснаас болж зогсоно.Улмаар тэдний хөлөг солирт оногдож ослын буулт хийж үл мэдэгдэх гараг дээр газардах ажээ. Энэ гараг бол тэдний өвөг дээдэс 1000 жилийн өмнө орхин гарсан Дэлхий хэмээх гараг байлаа. Энд бүх зүйл шинээр эхлэж мөхөж байсан дэлхий цоо шинээр төржээ. Гэхдээ манай 2 зочноос гадна энэ гарагийг өөр нэгэн харийнхан эзлэн авахаар ирсэн байна. Хэн ялсан нь ирээдүйн энэ гарагийн эзэн суух болно.

Киноны талаарх бусад мэдээллийг эндээс үзээрэй.