2013/04/19

Монголын Academy Awards 2013 наадмын тайзыг Буян ХХК хариуцна

Киноны уран бүтээлчид төдийгүй Кино урлагт хайртай хүн бүрийн хүсэн хүлээх болсон Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зохион байгуулж буй "Academy Awards 2013" кино наадам ирэх 5-р сарын 16-ны өдөр ёслол төгөлдөр болохоор бэлтгэл ажилдаа аль хэдийнээ ороод байна. Мэдээж энэ их нүсэр ажлыг нугалахад кино урлагаа төдийгүй Монгол үндэстнээ дэмжин тэтгэгч байгуулага, хамт олны хамтын хүч ихээхэн оролцоотой. Тэдний нэг "Буян" ХХК  "Academy Awards 2013" кино наадмын улаан хивсний ёслол, шагнал гардуулах тайзны засал болон техник хэрэгсэлийг бүрэн хариуцан ажиллахаар болсон байна.