2013/04/17

Монголын кино академийн дээд шагнал "Academy Awards 2013" наадмын тов

Монголын кино академийн дээд шагнал "ACADEMY AWARDS" кино наадам гурав дахь жилдээ 2013 оны 05 дугаар сарын 15-аас 18-ны өдрүүдэд зохиогдоно. Улс үндэстнийхээ кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах,  нийгэмд соёл урлагаар үйлчлэх, гоо зүйн боловсролыг олгох, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон  уран бүтээлчдийг дэмжин урамшуулах, чанаржуулах зорилгоор "ACADEMY AWARDS - 2013" кино наадам 18  төрлөөр нэр дэвшигчдийн бүтээлийг бүртгэж эхэллээ. Үүнд:
  1. Шилдэг кино – Best Picture
  2. Шилдэг эрэгтэй дүр – Leading role actor
  3. Шилдэг туслах эрэгтэй дүр – Supporting  role actor
  4. Шилдэг эмэгтэй дүр - Leading role actress
  5. Шилдэг туслах эмэгтэй дүр - Supporting  role actress
  6. Шилдэг найруулагч - Directing
  7. Шилдэг зураглаач - Cinematography
  8. Шилдэг зураач – Art direction
  9. Шилдэг хөгжим – Music original score
  10. Шилдэг дуу - Music original song
  11. Шилдэг монтаж - Editing
  12. Шилдэг дууны найруулагч-Sound editing
  13. Шилдэг зохиол – Writing screenplay
  14. Шилдэг дүрсний эффект – Visual effects
  15. Шилдэг нүүр будалт – Make up
  16. Шилдэг баримтат кино – Documantary /feature/
  17. Шилдэг хөрөнгө оруулагч – Best investor
  18. Шилдэг богино хэмжээний кино – Short film
Бүртгэл: 04 сарын 01-аас 04 сарын 20 хүртэл явагдана гэсэн наадмын тов зарлагдав.


Энэ удаад "Short film" богино хэмжээний киноны номинаци "ACADEMY AWARDS - 2013"кино наадамд нэмэгдсэнээр киноны уран бүтээлчид, сонирхогчид, оюутнууд оролцож, бүтээлээ үнэлүүлж, олны хүртээл болгох боломж нээгдэж байна.

Шагналд нэр дэвшүүлэх талаар журмыг дараах холбоосоос татаж авна уу.
Монголын кино урлагийн дээд шагнал олгох журам
Монголын кино урлагийн дээд шагнал олгох журам - Богино хэмжээний кино

Холбоо барих: 8802-7001, 9522-1118
"Academy Awards Mongolia 2013" кино наадам зохион байгуулах комисс