2013/04/09

300: Rise of an Empire киноны анхны төрх

2006 онд бүтээгдсэн найруулагч Zack Snyder-ын култ шахуу бүтээл болсон 300 кино 65$ сая ам.доллараар бүтээгдэж өнөөдрийн байдлаар 456$ сая ам.долларын ашиг орлогыг кино бүтээгчиддээ авчраад байна. Уг киног гарсаны дараагаар интернэт ертөнц болон нийгэмд "This is Sparta!" гэсэн үг хит болж байсан бол монголд "Талх 300" гэсэн үг модонд орж байлаа.

2011 оны 6-р сард 300 киноны өмнөтгөл анги 300: Rise of an Empire нэртэйгээр зарлагдсан. Энэ ангит Xerxes-н түүхэн замнал гарах бөгөөд тэр яагаад тийм харгис хэрцгий хаан болсон тухай өгүүлэх аж. Тэрээр энэ анги дээр Leonidas-тай биш харин грекийн агуу жанжин Themistocles-тэй тулалдана.

300: Rise of an Empire киноны анхны төрх by Warner Bros
300: Rise of an Empire киноны найруулагчаар тийм ч арвин туухтэй биш Noam Murro  ажиллаж байгаа бөгөөд кино ирэх 8-р сард үзэгчдэд хүрэх юм. Харин анхны төрх дөнгөж цацагдаж эхлээд байгааг нь хүргэж байна.
300: Rise Of An Empire киноны Themistokles -ын дүрд Sullivan Stapleton тоглож байна