2013/04/17

300: Rise of an Empire киноны анхны poster

Zack Snyder-ын бүтээж буй Man of Steel киноны шинэ trailer-тай зэрэгцэн түүний продюсерлаж, Noam Murro-ын найруулж буй 300: Rise of an Empire киноны анхны poster гарлаа. Уг poster-ыг Zack Snyder өөрийн twitter-р дамжуулан цацсан юм.  300: Rise of an Empire киноны өмнөх анги 300 кино нь зураг дүрслэлийн хувьд хослол зургийн аргыг маш сонирхолтойгоор, өндөр гүйцэтгэлтэйгээр хийж чадсанаараа киноныхаа давуу тал болгож чадсан бол энэ шинж чанарыг 300: Rise of an Empire кинонд хадгалан үлдэхээр шийдсэн нь анхны poster дээрээс харагдана.

300: Battle of Artemisium нэртэйгээр эхлэж байсан уг төсөл 2013 оны 8-р сарын 2-нд дэлгэцнээ гарах юм. 300: Rise of an Empire киноны талаар бусад мэдээллийг эндээс үзнэ үү.