2013/04/16

Хэрээнүүдийн тэсрэлт 2014 онд

Японы нэрт мангака Hiroshi Takahashi-н бүтээл “Crows” манга дэлгэцийн бүтээл болоод чамгүй хугацаа өнгөрч байна. 2 ч цуврал бүтээл гарсан тус төслийн ээлжит нэгэн анги ирэх онд “Crows EXPLODE” нэртэйгээр дэлгэцнээ гарахаар болжээ. Шинэ ангийг өмнөх ангиудын найруулагч Takashi Miike найруулаагүй бөгөөд харин түүний оронд залуу найруулагч Toshiaki Toyoda ажилласан байна.
Төслийн багийн танилцуулга өнгөрөгч 4 сарын 2-ны өдөр Японд болсон байна. Шинэ ангийн үйл явдал Сузуран ахлах сургуулийн Гэнжигийн бүлэглэлийн гишүүд сургуулиа төгссөнөөр эхлэх бөгөөд дараагийн атман болохыг хүсэгчдийн тулаанаар үргэлжлэх аж. Ингээд та бүхэнд тус төслийн анхны трайлэрийг хүргэе.