2013/03/05

X-Men: Days of Future Past кинонд цагаан үст, аянга цахилгааныг эзэгнэгч Halle Berry нэгдлээ

Найруулагч Bryan Singer комик номноос сэдэвлэн бүтээж буй X-Men: Days of Future Past кинондаа бас нэгэн дүрийг эргүүлэн нэгтгэж байна. Найруулагчийн өөрийн твиттерт бичсэнээр жүжигчин Halle Berry цагаан үст, аянга цахилгааныг удирдах чадвартай мутант Ororo Munroe / Storm-ын дүрд эргэн тоглохоор болоод байгаа ажээ. Halle Berry өмнө нь 2000 оны X-Men,  2006 оны X-Men: The Last Stand кинонд мөн энэ дүрийг бүтээж байсан юм.

Одоогийн байдлаар X-Men: Days of Future Past кинонд James McAvoy, Michael Fassbender, Jennifer Lawrence,  Patrick Stewart, Ian McKellan, Hugh Jackman, Anna Paquin, Ellen Page, Peter Dinklage гэсэн нэрс тодроод байгаа. Кино ирэх 2014 оны 7-р сарын 18-нд нээлтээ хийх юм.


Киног Chris Claremont, John Byrne нарын Days of Future Past комикоос сэдэвлэн бүтээж байгаа ажээ.