2013/03/29

"Transformers 4"-г чимэх бүсгүй

"Transformers 4" киноны эмэгтэй гол дүрд " The Last Airbender" киноны ус эзэмшигчийн дүрд тоглож олноо танигдсан залуу жүжигчин Nicola Peltz тоглохоор болсон байна. Кино зохиолд түүний дүр гол дүрийн баатрын (Mark Wahlberg)  дүү охин байх ажээ.

Энэхүү мэдээллийг найруулагч Michael Bay өөрийн цахим хуудсаараа дамжуулан фэнүүддээ хүргэсэн байна. Үүний өмнө тус киноны энэ дүрд жүжигчин Megan Fox-г тоглоно гэсэн шум тархаад байсан юм.

Шинэ анги ирэх оны 6 сарын 27-н үзэгчдэд хүрнэ. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.