2013/03/03

"The Hobbit: There and Back Again" киноны дэлгэцнээ гарах тов хойшлогдов

Найруулагч Peter Jackson-ы The Hobbit гурамсан бүтээлийн сүүлийн анги болох "The Hobbit: There and Back Again" киноны дэлгэцнээ гарах товыг Warner Bros кино компанийн зүгээс хойшлуулж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Хойшлуулах болсон шалтгаанаа кино копманийн зүгээс олон blockbuster кино 2014 оны 7 сард гарч байгаа учир ( X-Men: Days of Future Past,Guardians of the Galaxy) өөрсдийн бүтээлээ 2014 оны 12 сарын 17-ы өдөр үзэгчдэд хүргэхээр хойшлуулсан гэсэн байна. The Hobbit цувралын хувьд өнгөрөгч онд эхний анги үзэгчдэд хүрсэн бол 2 дахь анги нь "The Hobbit: The Desolation of Smaug" нэртэйгээр энэ оны 12 сарын 13-нп дэлгэцнээ гарах аж.