2013/03/11

The Hangover Part III киноны анхны trailer, Harry Potter-тай адилхан poster

Legendary Pictures болон Warner Bros. Pictures кино компаниудын хамтын бүтээл 2009 оны комеди хит The Hangover киноны удаах анги The Hangover Part 3 энэ зун буюу 5-р сарын 24-нд нээлтээ хийнэ. The Hangover франчайзийн сүүлийн анги, гурамсан бүтээлийн төгсгөл болж байгаа уг киноны анхны poster, анхны (teaser) trailer-ууд гарсан байна.

The Hangover Part III кинонд өмнөх киноны одод Bradley Cooper, Ed Helms, Zach Galifianakis, Justin Bartha нар тоглосон бөгөөд найруулагчаар Todd Phillips ажиллажээ. Тэрээр мөн кино зохиол дээр Craig Mazin-тай хамт ажилласан байна.


The Hangover Part III киноны poster-ыг анзаарсан бол 2011 онд дэлгэцнээ гарсан Harry Potter and the Deathly Hallows – Part 2 киноны постертой адил зохиомжтой байгаа. Кино маркетенгийн багийнхан зориудаар Harry Potter and the Deathly Hallows – Part 2 киног элэглэн (parody) бүтээсэн байна. Бүр постерын It All Ends гэж ашигласан үг нь Harry Potter-ын постер дээр байдаг шүү дээ.


Киноны талаар бусад мэдээллийг эндээс үзнэ үү.