2013/03/19

Тэнгэрийн продюсер МУСК trailer

Энгийнээс энгийн, элдэв хачиргүй энэ нандин түүх, их хотын дуулиан дунд санаандгүй өрнөжээ. Нандин байхаас ч аргагүй залуу насны эрч хүчтэй,гэнэн бас гэгээн адал явдал ингэж өрнөв. Авъяаслаг залуу дуучин бүсгүй Энх-Наран өөрийг нь нэр хүндийн оргилд гаргаж чадах чадварлаг продюсер хайж байгаагаар киноны үйл явдал эхэлнэ. Түүний багын найзууд болох Тэмүүлэí,  Солонго нар дуучин болох хүсэл мөрөөдлийг нь үл ойлгоно. Аавдаа өгсөн амлалт, өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх гэсэн түүний шантралгүй хичээл зүтгэл хэд хэдэн бүтэлгүй уулзалтын дараа сэтгэлээр унан ганцаардан мухардах тэр мөчид хаанаас ч юм гэнэт нэгэн залуу гарч ирэн өөрийгөө хилийн чанадад суралцаж байгаагд ирсэн продюсер хэмээн танилцуулж, хамтран ажиллах саналыг түүнд тавина. 

Залуугийн дүр төрх, байр байдал түүнд төдийлөн итгэл төрүүлээгүй ч  тэнгэрээс өгсөн бэлэг мэт  хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр гарч ирсэн шавилхан биетэй дотно инээмсэглэлтэй энэ залууг цааш гэх зориг түүнд байсангүй ээ...

Продюсер залуу дуучин бүсгүйд нэгэн гайхамшигтай уран бүтээл санал болгожээ. Дуучин бүсгүй түүнийг чадварлагаар амилуулан олон нийтэд хүргэх тэр л мөчид тэнгэрийн мэт продюсер залуугийн үнэн дүр төрхийг Энх-Нарангийн багын найз болох Тэмүүлэн, Солонго нар илчилнэ. Тэнгэрийн продюсер гэх энэ залуу үнэн хэрэгтээ Энх-Наранд сэтгэл алдарсан эгэл жирийн амьдралтай гар утасны засварчин залуу Тамираа байжээ.

Засварчин залууг продюсер хэмээн бүсгүйд итгүүлэхийн тулд түүний нөхөд хэрхэн хөглөж буй сонирхолтой, хөгжилтэй үйл явдлаар кино үргэлжилдэг. Тамираад эд баялаг, эрх мэдэл байхгүй хэдий ч үнэн сэтгэлээсээ хичээвэл ямар ч ажлыг хийж болдогыг Энх-Наран болон түүний найз нарт ойлгуулна.

Хайр дурлал, хөгжилтэй түүх, адал явдал, инээдмээр бялхсан "Тэнгэрийн продюсер" кино нь 1 цаг 40 минут үргэлжлэх бөгөөд киноны гол дүрд орчин үеийн бүжгийн "Aim4R" хамтлагийн ахлагч Т.Саруултөгс, АЖ А.Очирбат, "Х Түц" продакшны жүжигчин МУГЖ Л. Баттулга, СТА Б.Баатархүү, СТА Б.Эрдэнэчимэг, СТА Н.Ялалт, СТА Г.Эрхэмбаяр, СТА Р.Батчулуун болон  "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин МУСТА Г. Эрхэмбаяр зэрэг жүжигчид оролцон тоглон тогложээ.

Тэнгэрийн продюсер киноны талаар бусад мэдээллийг эндээс үзнэ үү.