2013/03/22

Шведэд Аравт МУСКиног үнэгүй үзүүлнэ


Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ, Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо, Монголын Залуучуудын Холбооны Швед дэх салбар зөвлөл хамтран "Швед дэх Монголчуудын өдөрлөг"-ийн ээлжит арга хэмжээг 2013 оны 3 дугаар сарын 30-ны Бямба гарагт Соллентуна номын сангийн Аморина танхимд зохион байгуулах ажээ.


Энэ арга хэмжээний үеээр нутгаасаа хол байгаа нутаг нэгт ахан дүүсдээ зориулж тэдний эх оронч сэтгэлгээг нь бадраах зорилгоор 2012 онд дэлгэцнээ гарсан "Аравт" уран сайхны киног зохиогчийн эрх болон оюуны өмчийн зөвшөөрлийн дагуу албан ёсны эрхтэйгээр ганцхан удаа үнэ төлбөргүйгээр гаргах юм байна.