2013/03/29

Шөнө дундын яриа МУСК poster-ууд

2003 оноос гарч эхэлсэн "Шөнө дундын яриа" нэвтрүүлэг дэлгэцийн бүтээл болон үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байгаа билээ. "Очир фильм" студи "Mongolian media group"-ын хамтын бүтээл "Шөнө дундын яриа" уран сайхны кино нь Comedy horror төрлөөр бүтээгдсэн бөгөөд 40% инээдэм, 40% аймшиг, үлдсэн 20% нь ритмтэй холбоос бүхий үйл явдлуудаар үргэлжлэх аж. Киноны харилцан яриа тал дээр Опозитын Гантулга болон Punk and Rap хамтлагийн Батхүлэг нар саналаа тусгасан байна.

Нэгэн хэвийн дүр бүтээлт, танигдсан царайнаас зайлсхийж шинэлэг шинэ дүр төрх бүхий кино бүтээхийн тулд тус кинонд бүжгийн Punk and Rap хамтлагийн гишүүн Г. Тэнүүн, Ц. Санжаадорж болон Опозит хамтлагийн дуучин А. Гантулга, Рок хөгжимийн Готика хамтлагийн гишүүн Т. Эрдэнэбаатар нарын залуу уран бүтээлчдийг сонгон оролцуулжээ.

Одоогийн байдлаар киноны пост продакшин дуусах шатандаа явж байна. Энэ хавар кино театруудаар үзэгчдийн хүртээл болно.
"Шөнө дундын яриа" киноны trailer-г эндээс үзнэ үү.