2013/03/22

Short film: Үүрд хамт байгаач ЭЭЖЭЭ

Өнгөрөгч Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Bondooloi film, Оюунлаг продакшин хамтран Уул уурхай хүнд машин механизсмийн операторын сургалтын төвийн дэмжлэгтэйгээр "Үүрд хамт байгаач ээжээ" богино хэмжээний киног бүтээн үзэгчдэд хүргэсэн юм. Киноны кохиолыг бичиж найруулсан Ц.Золжаргал /Бондоолой/, продюсераар Г.Сэр-Од, Д.Отгонбаяр нар ажилласан бол гол дүрүүдэд СТА Ганхуяг, МУГЖ Ш.Дэлгэржаргал нар тогложээ.

"Үүрд хамт байгаач ээжээ" богино хэмжээний кино бүтээмжийн хувьд маш энгийн боловч өгүүлэмж агуулгын хувьд маш сайн болж чадсан тул олон үзэгчдийг уярааж чадсан юм.

Ингээд та бүхэнд энэхүү богино хэмжээний киног хүргэе. Таалагдана гэж найдаж байна.