2013/03/02

Шарталт МУСК Баатархүү реп хийж байна, Амбий ярьж байна

Милл кино компанийн шинэ уран бүтээл "Шарталт" инээдмийн уран сайхны кино бүтээгдэж байгаа. Уг киноны зураг авалт энэ долоо хоногт дууссан. Одоо эвлүүлгийн ажил болон киноны дууны клип хийгдэж байна.

Уг кинонд жүжигчин Ц.Батхуяг (Амбий), Б.Баатархүү, Д.Бямбацогт нар гол дүрийг бүтээсэн. Мөн реппер Gee, Батхүү, Ганцэцэг, Адъяа (захиалгат инээд) нар оролцсон байна. Реппер Gee кинонд тоглохоос гадна киноны дууны үг дээр ажиллажээ. Дуунд жүжигчин Баатархүү, Бямбацогт нар реп хийж байгаа юм байна.


Киноны дууны клипыг хийж байгаа богино хэмжээний бичлэгийг хүргэж байна. Эндээс Шарталт киноны дуу ямархуу сонсогдохыг төсөөлж болох юм



Мөн Киноны зураг авалтын үеээрх Амбийгийн яриаг сонирхуулж байна.