2013/03/23

Riddick: Түнэр харанхуйгаас

Удаан хүлээгдсэн "Riddick" киноны албан ёсны анхны богино хэмжээний трайлер гарчээ. "Pitch Black", "The Chronicles of Riddick", "The Chronicles of Riddick: Dark Fury" /анимэшн/ зэрэг бүтээлүүдийн үргэлжлэл хэлбэрээр бүтээгдэж буй шинэ ангийн хувьд өмнөх ангиудаа бодвол илүү харанхуй, айдас агуулсан гэж бүтээгчид нь мэдэгдсэн.  MPAA-н зүгээс ч киног R ангилалд оруулсан гэхээр шинэ анги чамгүй сүртэй болж байгаа бололтой.

"Riddick" киноны хувьд ирэх 9 сарын 6-нд үзэгчдэд хүрнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.