2013/03/14

Resident Evil-н үргэлжлэлд ...

Screen Gems кино компаниас санхүүжүүлж үзэгчдэд хүргэдэг Resident Evil цувралын ээлжит 6-дугаар ангийн албан ёсны тов өнгөрсөн сард фэнүүдэд нь хүрсэн. Ирэх оны 9 сарын 12-нд үзэгчдэд хүрэх уг бүтээлд өмнөх ангийн найруулагчаар ажилласан найуулагч Paul W. S. Anderson дахин ажиллахаар болжээ. Alice-н дүрийн жүжигчин Milla Jovovich шинэ төсөлд эргэн ирнэ. Энэ удаагийн анги өмнөх ангиудаа бодвол эффектийн хувьд  маш өндөр түвшинд хийгдэнэ гэж найруулагч хэлсэн байна. Харин киноны зураг авалт ирэх намар эхлэх ажээ.