2013/03/23

Зөрүүд Raphael-н дүрд тоглох жүжигчин сонгогдлоо

Michael Bay продюсерлэж Jonathan Liebesman найруулахаар болсон Teenage Mutant Ninja Turtles төслийн ээлжит дүрийн жүжигчин сонгогдсон байна. Тус киноны улаан маскт Raphael-н дүрд The Hunger Games: Catching Fire кинонд Gloss-н дүрд тоглож буй залуу жүжигчин Alan Ritchson тоглохоор болжээ. Харин тв-н сурвалжлагч бүсгүй April O’Neil-н дүрд жүжигчин Megan Fox тоглох юм байна. 

Төсөл ирэх оны 6 сарын 6-нд үзэгчдэд хүрнэ.