2013/03/28

Улсын Филармони Морин Хуурын Чуулга Playng Love 3 тоглолт болно

Монголын болон дэлхийн кинонуудын шилдэг аялгууг эгшиглүүлдэг Playing Love тоглолтоо 2010 оноос эхлэн жил дараалан хийсэн Улсын Филармони Морин Хуурын Чуулгынхан Playing Love 3 тоглолтоо хийхээр болсон байна. Playng Love 3 тоглолтын удирдаачаар АЖ Ц.Батчулуун, СТА Д.Түвшинсайхан нар ажиллах ажээ.

Тоглолтоор
  • Pirates of the Caribbean
  • Би чамд хайртай - 2
  • Гарын таван хуруу
  • Merry Christmas, Mr. Lawrence
  • Гэрлэж амжаагүй явна
  • Суварган цэнхэр уулс
  • Memoirs of the Geisha
  • Гарьд магнай, Цэц магнай, Тод магнай
  • Ну погоди
  • Үхэж үл болно
  • Gladiator
  • Нандин эрдэнэ
  • Мандухай Цэцэн хатан
  • Casino Royal James Bond
  • Skyfall
  • The Legend of 1900
  • Аравт
  • The Good the Bad and the Ugly
гэсэн кинонуудын хөгжмүүд эгшиглэнэ. Тоглолт СТӨ-ны концертын танхимд 2013 оны 4-р сарын 12, 13-нд 19 цагаас болно.

Уг тоглолтонд эгшиглэх Pirates of the Caribbean хөгжимийг хүргэж байна. Бусад хөгжмийг эндээс сонсоно уу.