2013/03/21

Оюутны нууц амраг МУСК trailer

2001 онд "Харьд одсон бүсгүйн заяа" киног үзэгчдэд хүршгэж байсан найруулагч Д.Цогтбаатар "Оюутны нууц амраг" гэх өвөрмөц нэртэй нэгэн шинэ уран сайхны кинон дээрээ ажиллаж дуусаад байгаа ажээ. "Оюутны нууц амраг" уран сайхны кинонд
нэг бүсгүй өөрийгөө таньж, ойлгож, нээж байгаа тухай өгүүлдэг байна.

Их сургуульд оюутан болохоор 18 настай өнчин охин ирээд өөрөөсөө үе мултарсан сургуулийнхаа багштай суугаад харгис хэрцгий нөхрийн доор 20 гаруй жил амьдарсан. Аяга ширээн дээр чанга тавихад нөхөр нь муухай харвал дальдчидаг дарамтанд амьдралынхаа 20 гаруй жилийг өнгөрүүлж, эр хүнийг үзэх үзэл бодол өөрчлөгдсөн үед хажуу өрөөг нь нэгэн оюутан залуу ирж түрээсэлнэ. Өөрийн хувь тавилантайгаа эвлэрч, ингээд насыг барах нь гэсэн бат итгэлтэй болчихоод байтал оюутан залуу бодол санааг нь эрс өөрчилөх ажээ.