2013/03/21

Mongolian Bling баримтат кино түгж эхлэв

2012 онд Австралын залуу найруулагч Benj Binks -ын бүтээсэн Монголын hip-hop ямар төвшинд явааг, мөн дэлхийн реппэрүүдтэй харьцуулсан "Mongolian Bling" баримтат кино өдгөө дэлхийн бусад улс оронд гарч эхлээд байна. 90 минут үргэлжлэх уг баримтад кино Asian Cinema Week-р Beijing-д дараагаар нь Shanghai-д гарах аж. Мөн ирэх сараас Toronto, Vancouver Hartford-д, 5-р сараас London, San Diego-д гаргах төлөвлөгөө гараад байгаа юм байна. Кинонд реппер Gennie, Gee, Quiza нарын амжилтын талаар болон Монголын hiphop хөгжлийн бодит байдлын талаар харуулсан байна.


Найруулагч Benj Binks 2004 онд Монголд ирэхдээ Чингис хааны үр сад тал нутагтаа морио унан салхи татуулан давхиж, малаа хариулахаас өөр зүйлс хийдэггүй байх гэсэн бодолтой байжээ. Гэтэл Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газар, графит зураг болон hip-hop хувцаслалтай залуусыг хараад энэ бодлоо орхисон гэнэ.

Тэрээр киноныхаа тухай хэлэхдээ "Америк хип хопчид мөнгө хийхийн тулд дуулж байгаа бол монголын хипхопчид бодит амьдралыг дуулж байна гэжээ. Улс орондоо тулгамдаад байгаа асуудлуудын талаар хүмүүс дуулж байгаа нь үнэхээр содон, бас миний хүсч байсан зүйл байсан. Орчин цагийн Монголын соёлын талаарх анхны киног хийсэндээ таатай байна" хэмээн өгүүлсэн аж.