2013/03/14

Kick-Ass 2 киноны анхны poster, trailer гарлаа

Сайхан мэдээтэй. 2010 оны Kick-Ass киноны үргэлжлэл Universal Pictures кино компаниас гаргаж Jeff Wadlow найруулж буй Kick-Ass 2 киноны анхны trailer гарчихлаа. 2013 оны зуны кино үзвэрийн жагсаалтад томоохон хүлээлттэйгээр орж байгаа уг кинонд шинээр Jim Carrey дүр бүтээн орж ирж байгаагаараа онцлог гэж хэлж болно. Хуучин залуу Kick Ass (Aaron Johnson), Hit Girl (Chloe Grace Moretz) хоёрыг эргэн харахад сайхан байх болов уу.

Мөн Hit Girl-н гайхалтай тулааны хэсгийг ч бид харна гэж найдаж байна. Ингээд 6-р сарын 19-ны өдрийг (UK-д) хүлээх зуураа trailer-г сонирхоцгооё. (8-р сарын 16-нд US-д)