2013/03/14

"Jurassic Park 4"-н зураг авалт эхлэх гэж байна

Үлэг гүрвэлүүдийн эрин үеийг эргүүлэн авч ирсэн Jurassic Park киноны ээлжит 4-дүгээр анги яригдаж эхэлснээсээ хойш 11 жилийн дараагаар тодорхой албан ёсны төсөл болон кино урлагт эргэн ирлээ. Тус төсөл ирэх оны 6 сарын 13-нд үзэгчдэд хүрэх юм байна. Харин үүний өмнө 3-дугаар ангийн 3D хувилбар ирэх 4 сарын 5-нд дэлгэцнээ гарах аж.

Шинэ төслийн зураг авалт энэ хавар Louisiana-д эхлэнэ гэсэн мэдээлэл гарсан байна. Киноны зохиолчоор Rick Jaffa, Amanda Silver нар ажиллаж байгаа бол киноны ерөнхий продюсероор Steven Spielberg, хөгжмийн зохиолчоор нь John Williams нар ажиллах ажээ. Харин найруулагчийн талаарх мэдээлэл тодорхой болоогүй байна. Төсөлд ямар нэгэн саад учрахгүй бол ирэх зун үлэг гүрвэлийн гайхамшигт ертөнцөөр эффектийн шинэ хувьслын хамт дахин зочлох нь ээ.