2013/03/11

Жаргалсайхан - Эгшин тасрахгүй амьдрал (Хувь тавилангийн ээдрээ OST)

Монголын рок хөгжмийн оюун санааны эцэг, Чингис хаан хамтлагийн дуучин, МУГЖ Д.Жаргалсайхан "Эгшин тасрахгүй амьдрал" нэртэй шинэ уран бүтээлээ сонсогчиддоо хүргээд удаагүй байна. Уг дууны хөгжмийг хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж бичиж, үгийг МУГЖ Д.Жаргалсайханы өөрөө бичсэн байна. 

Энэхүү дуу нь Боловсрол суваг телевизээр удахгүй үзэгчдэд хүрэх "Хувь тавилангийн ээдрээ" олон ангит уран сайхны киноны дуу болон гарч байгаа юм.