2013/03/05

Guardians of the Galaxy киноны 95% нь сансарт өрнөнө

DC болон Warner Bros-ынхон өөрсдийн сүпэрбаатруудын киног франчайз болгох гэж хичээж байх хойгуур Marvel-ынхан бүр хоёрдугаар шатруугаа орсоноо албан ёсоор зарлаж эхнээсээ кинонууд нь нээлтээ хийх гээд хүлээж байна. Уг үе шатад Iron Man 3, Thor: The Dark World, Captain America: The Winter Soldier, болон Guardians of the Galaxy гэсэн кинонууд нэрлэгдэж байгаа. Эдгээрээс Guardians of the Galaxy кинонаас бусад нь өмнө гарсан ангийн үргэлжлэл болон гарч байгаа учраас үйл явдлын өрнөл ерөнхийдөө тодорхой. Харин Guardians of the Galaxy кино шинээр хийгдэж байгаа учраас кино сонирхогчдод дүрүүдийн жүжигчид, өрнөл таамаг төдий байгаа.

Киноны талаар Marvel Studios-ын ерөнхийлөгч Kevin Feige хэлэхдээ бид ижил төрлийн зүйлс хийхгүй. Фенүүд шинэ хандлага, дүрүүдийн нөгөө талыг харахыг хүсч байна. Үүнийг мөн The Avengers 2 кинонд тусгана гэсэн байна.

Мөн Thor, Guardians of the Galaxy кинонууд бол яах аргагүй сансар тогторгуйн кинонууд. Guardians болон Thor-ын өрнөл гол төлөв сансар огторгуйн ертөнцөд өрнөнө. Ялангуяа Guardians бол 95% нь сансарт байна гэжээ.